Езекиел 3:6-12 АБ2004

6 Чи үгийг нь ойлгож чадахгүй, ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй олон ард түмэн уруу илгээгдэж буй бус, харин чамайг сонсох ёстой хүмүүс уруу Би чамайг илгээсэн.

7 Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр бол зөрүүд ба гөжүүд юм.

8 Харагтун. Би чиний нүүрийг тэдний нүүрнүүдийн адил хатуу болгон, чиний духыг тэдний духнуудын адил хатуу болгосон.

9 Би чиний духыг цахиураас ч хатуу очир алмааз мэт болгосон. Тэд хэдийгээр тэрслүү гэр боловч тэднээс бүү ай, тэдний өмнө бүү сүрд гэв.

10 Түүнээс гадна, Тэр надад—Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, сайтар сонс.

11 Цөлөгдөгсөд уруу, чиний ард түмний хөвгүүд уруу явж, тэдэнд ярьж, тэд сонссон ч, эсвэл эс сонссон ч “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна” хэмээн тэдэнд хэл гэв.

12 Дараа нь Сүнс намайг өргөсөнд, миний ард—Өөрийнхөө газарт ЭЗЭНий цог жавхлан магтагдах болтугай гэсэн нижигнэсэн их дууг би сонсов.