Езекиел 30:12-18 АБ2004

12 Түүнээс гадна, Би Нилийн сувгуудыг хатаан, хорон муу хүмүүсийн гарт уг нутгийг худалдах болно.Би харь хүмүүсийн гараар тэр нутаг болон тэндэх хамаг юмсыг эзгүйрүүлэх болно.ЭЗЭН Би айлдсан юм».

13 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно.Египетийн нутагт дахин ноён гарахгүй.Би Египетийн газарт айдсыг өгөх болно.

14 Би Патросыг хоосруулж, Зоанд гал тавьж, Тебест шүүлтийг буулгана.

15 Би Египетийн цайз Синд хилэнгээ асгаж, Тебесийн олон түмнийг таслах болно.

16 Би Египетэд гал тавина.Син нь зовлон зүдгүүр дотор тарчлах болно.Тебес эвдэрч, Мемфис нь өдөр бүр гай гамшигтай байх болно.

17 Он болон Пи-бесетийн залуус илдэнд унах бөгөөд эмэгтэйчүүд нь олзлогдох болно.

18 Би Техафнехест Египетийн буулгыг эвдэх үед тэнд өдөр нь харанхуй байх болно.Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно.Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.