Езекиел 30:18-24 АБ2004

18 Би Техафнехест Египетийн буулгыг эвдэх үед тэнд өдөр нь харанхуй байх болно.Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно.Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.

19 Тийнхүү Би Египет дээр шүүлтийг буулгах ба тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»”.

20 Арван нэг дэх жилийн нэгдүгээр сард, уг сарын долоонд ЭЗЭНий үг надад ирж,—

21 Хүний хүү, Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлэгдэхийн тулд үл ороогдож, илдийг авахад хүчтэй байхаар үл боогдсон юм.

22 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл болон хугарсан гаруудыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно.

23 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд хөөх болно.

24 Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, түүний гарт Өөрийн илдийг өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр тэр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө ёолох болно.