Езекиел 30:2-8 АБ2004

2 Хүний хүү эш үзүүлж, өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Уйл. “Тэр өдөр гаслантай яа.”

3 Учир нь тэр өдөр ойрхон, бүр ЭЗЭНий өдөр ойрхон байна.Энэ нь үүлтэй өдөр, үндэстнүүдийн хувьд мөхлийн цаг байх болно.

4 Египет дээр илд бууж, Етиопод зовлон зүдгүүр болно.Египетэд алагдагсад унах үед тэдтүүний баялгийг авч одон түүний сууриуд нь нуран унах болно.

5 Етиоп, Пут, Луд, бүх Араб, Ливи болон гэрээний нутгийн хөвгүүд тэдэнтэй хамт илдэнд унах болно».

6 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.«Үнэхээр, Египетийг түшиглэгчид унаж, түүний хүч чадлын бахархал нь доош унана.Мигдолоос Сиене хүртэл тэд түүний дотор илдэнд алагдах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

7 «Тэд эзгүйрсэн улсуудын дунд эзгүйрч,түүний хотууд нь ч сүйтгэгдсэн хотуудын дунд байх болно.

8 Би Египетэд гал тавьж, түүний бүх туслагчид нь устгагдах цагт тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.