Езекиел 30:21-26 АБ2004

21 Хүний хүү, Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлэгдэхийн тулд үл ороогдож, илдийг авахад хүчтэй байхаар үл боогдсон юм.

22 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл болон хугарсан гаруудыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно.

23 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд хөөх болно.

24 Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, түүний гарт Өөрийн илдийг өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр тэр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө ёолох болно.

25 Тийнхүү Би Вавилоны хааны гарыг хүчтэй болгож, харин Фараоны гар унжих болно. Би Вавилоны хааны гарт Өөрийн илдийг өгч, тэр түүнийг Египетийн газрын эсрэг хандуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

26 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, тэднийг улсуудын дунд хөөн зайлуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно”.