Езекиел 30:5-11 АБ2004

5 Етиоп, Пут, Луд, бүх Араб, Ливи болон гэрээний нутгийн хөвгүүд тэдэнтэй хамт илдэнд унах болно».

6 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.«Үнэхээр, Египетийг түшиглэгчид унаж, түүний хүч чадлын бахархал нь доош унана.Мигдолоос Сиене хүртэл тэд түүний дотор илдэнд алагдах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

7 «Тэд эзгүйрсэн улсуудын дунд эзгүйрч,түүний хотууд нь ч сүйтгэгдсэн хотуудын дунд байх болно.

8 Би Египетэд гал тавьж, түүний бүх туслагчид нь устгагдах цагт тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

9 Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдгүүр тэдэн дээр байх болно. Учир нь харагтун, тэр ирж байна».

10 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Би Вавилоны хаан Небухаднезарын гараар Египетийн олон түмнийг үгүй болгоно.

11 Тэр болон түүнтэй хамт түүний ардууд болох хамгийн харгис үндэстнүүд тэр газрыг устгахын тулд орж ирэх болно.Тэд Египетийн эсрэг илднүүдээ сугалж, тэр газрыг алагдагсдаар дүүргэх болно.