1 Арван нэг дэх жилийн гуравдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү, Египетийн хаан Фараон болон түүний олон түмэнд өгүүл.“Чи өөрийн сүр жавхлангаар хэнтэй зэрэгцэх вэ?
3 Харагтун, Ассири нь Ливанд хуш байсан бөгөөдтэр үзэсгэлэнтэй мөчир, ой модны сүүдэртэй болон маш өндөр, түүний орой нь үүлэн дунд байжээ.
4 Ус түүнийг ургуулж, газрын гүн түүнийг өндөр болгов.Тэр голуудынхаа хамт суулгагдсан газрынхаа эргэн тойронд үргэлжлэн сунаж,хээр талын хамаг модод уруу сувгуудаа илгээв.