Езекиел 31:1-7 АБ2004

1 Арван нэг дэх жилийн гуравдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,—

2 Хүний хүү, Египетийн хаан Фараон болон түүний олон түмэнд өгүүл.“Чи өөрийн сүр жавхлангаар хэнтэй зэрэгцэх вэ?

3 Харагтун, Ассири нь Ливанд хуш байсан бөгөөдтэр үзэсгэлэнтэй мөчир, ой модны сүүдэртэй болон маш өндөр, түүний орой нь үүлэн дунд байжээ.

4 Ус түүнийг ургуулж, газрын гүн түүнийг өндөр болгов.Тэр голуудынхаа хамт суулгагдсан газрынхаа эргэн тойронд үргэлжлэн сунаж,хээр талын хамаг модод уруу сувгуудаа илгээв.

5 Тийм учраас түүний өндөр нь хээр талын хамаг моддынхоос ч илүү өндөр байсан батүүний илгээсэн арвин их уснаас болж түүний гишүүд нь олон болж, мөчрүүд нь урт болжээ.

6 Түүний гишүүд дотор тэнгэрийн бүх шувуу үүрлэж,түүний мөчрүүдийн дор хээрийн бүх араатан төрж,бүх агуу үндэстэн түүний сүүдэрт амьдрав.

7 Тиймээс тэр нь өөрийн агуу байдал дотроо,мөчрүүдийнхээ уртаар үзэсгэлэнтэй болов.Учир нь түүний үндэснүүд арвин их ус уруу сунасан юм.