Езекиел 31:13-18 АБ2004

13 Түүний нуранги дээр тэнгэрийн бүх шувууд оршиж, түүний унасан мөчрүүд дээр хээрийн бүх араатан байх болно.

14 Энэ нь усны дэргэдэх бүх модод өөрийнхөө өндрөөрөө бардамнахгүйн тулд, оройгоо үүлэн дунд хүргэхгүйн тулд, сайтар услагдсан хүчит модод өндрөөрөө цэх босохгүйн тулд юм. Учир нь тэд бүгд үхэлд, газар доорхид, хүний хөвгүүдийн дунд, нүхэнд орогчидтой хамт өгөгдсөн билээ».

15 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр нь доошоо Үхэгсдийн оронд орох өдөр Би гашуудуулсан. Би түүнийг гүн усаар хааж, голуудыг нь гэдрэг татсан. Түүний арвин их уснууд зогсоогдов. Би түүний төлөө Ливаныг гашуудуулж, хээр талын хамаг модод түүнээс болж хатаж үгүй болов.

16 Би түүнийг нүхэнд орогсодтой хамт Үхэгсдийн оронд буулгах цагт түүний унах дуугаар Би үндэстнүүдийг чичрүүлэв. Едений хамаг сайн услагдсан мод, Ливаны шилмэл сайн мод газар дор амруулагдав.

17 Тэд бас Үхэгсдийн орон уруу, илдэнд алагдагсад уруу буун оров. Түүний хүч чадал нь болж байсан хүмүүс үндэстнүүдийн дунд түүний сүүдэрт амьдарсан.

18 Едений моддын дундаас алдар болон агуу байдлаараа чи алинтай нь тийм адил вэ? Гэсэн ч чи Едений моддын хамт газрын дор унагаагдах болно. Чи илдэнд алагдагсадтай хамт хөвч хөндүүлээгүй хүмүүсийн голд хэвтэх болно. Фараон болон түүний хамаг олон түмэн тийм байна»” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.