Езекиел 31:6-12 АБ2004

6 Түүний гишүүд дотор тэнгэрийн бүх шувуу үүрлэж,түүний мөчрүүдийн дор хээрийн бүх араатан төрж,бүх агуу үндэстэн түүний сүүдэрт амьдрав.

7 Тиймээс тэр нь өөрийн агуу байдал дотроо,мөчрүүдийнхээ уртаар үзэсгэлэнтэй болов.Учир нь түүний үндэснүүд арвин их ус уруу сунасан юм.

8 Бурханы цэцэрлэгийн хушнууд ч түүнтэй зэрэгцэх нь үгүй.Нарснууд ч түүний гишүүтэй харьцуулшгүй.Агар мод ч түүний мөчрүүдтэй ч адилтгагдашгүй.Бурханы цэцэрлэгт буй ямар ч мод үзэсгэлэнгээрээ түүнтэй харьцуулшгүй байв.

9 Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь хамт үзэсгэлэнтэй болгож,Бурханы цэцэрлэгт байсан Едений хамаг модод түүнд атаархав.

10 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэрээр өндөр болж, оройгоо үүлэн дунд хүргэж, түүний зүрх нь сүрлэг байдлаараа бардамнасан учир,

11 тиймийн тулд Би түүнийг үндэстнүүдийг дарангуйлагчийн гарт тушаана. Тэрээр түүнийг бүрэн шийтгэнэ. Түүний хорон муу явдлынх нь дагуу Би түүнийг хөөн зайлуулав.

12 Харь үндэстний харгислагчид түүнийг таслан, хаяв. Түүний мөчрүүд нь уулсууд дээр, хамаг хөндийнүүдэд унаж, түүний гишүүд нь нутгийн хамаг жалгууд дотор хугалагдав. Дэлхийн бүх ард түмнүүд энэ модны сүүдэр дороос гарч яван, түүнийг орхив.