Езекиел 32:10-16 АБ2004

10 Би олон ард түмнүүдийг чамайг харж балмагдуулна. Тэдний өмнө Өөрийнхөө илдийг далайх үед тэдний хаад нь ч чамаас ихэд айна. Чамайг унах өдөрт хүн бүр өөрийнхөө амийн төлөө, тэд мөч бүрд чичрэх болно».

11 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Вавилоны хааны илд нь чам дээр бууна.

12 Хүчтэнүүдийн илдээр Би чиний олон түмнийг унагах болно. Тэд бүгд үндэстнүүдийн харгис хүмүүс нь билээ.Тэд Египетийн бахархлыг сүйтгэж,түүний хамаг ард олон нь устгагдах болно.

13 Би бас түүний хамаг үхэр сүргийг их усны дэргэдээс устгах болно.Хүний хөл нь усыг дахин үл булингартуулна.

14 Тэгээд Би тэдний уснуудыг тогтуун болгож,голуудыг нь тос мэт урсгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15 «Би Египетийн нутгийг хоосруулж,дүүргэгдэж байсан юмсаараа газар ядуурахад,тэнд амьдардаг бүхнийг устгах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

16 Энэ бол гашуудал бөгөөд тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет болон түүний хамаг олон түмний төлөө тэд үүнийг дуулах ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.