Езекиел 32:4-10 АБ2004

4 Би чамайг газарт хаяж, хээр тал уруу хөөнө.Би тэнгэрийн бүх шувуудыг чам дээр оршоон,бүх газрын араатнуудыг чамаар цатгах болно.

5 Чиний махан биеийг уулсын дээр тавьж,чиний баасаар хөндийнүүдийг дүүргэх болно.

6 Уулсад тултал нь Би бас чамаас гоожсон цусыг газарт уулгах болно.Жалганууд ч чамаар дүүрэх болно.

7 Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө.Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй.

8 Огторгуй дахь гэрэлтэгч хамаг гэрлийг Би чам дээр харанхуй болгож,чиний газарт харанхуйг тогтоох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

9 «Би бас үндэстнүүдийн дунд, чиний үл мэдэх улсууд уруу чиний сүйрлийг аваачих үед олон ард түмнүүдийн зүрхийг зовоох болно.

10 Би олон ард түмнүүдийг чамайг харж балмагдуулна. Тэдний өмнө Өөрийнхөө илдийг далайх үед тэдний хаад нь ч чамаас ихэд айна. Чамайг унах өдөрт хүн бүр өөрийнхөө амийн төлөө, тэд мөч бүрд чичрэх болно».