Езекиел 33:21-27 АБ2004

21 Бидний олзлолын арван хоёр дахь жилийн аравдугаар сарын таванд Иерусалимаас нэгэн дүрвэгч над уруу ирэн “Хот эзлэгдэв” хэмээн өгүүлэв.

22 Тэрхүү дүрвэгчийг ирэхээс өмнө, үдэш ЭЗЭНий мутар миний дээр байсан. Өглөө болж түүнийг над уруу ирэхийн өмнө Тэр миний амыг нээв. Ийнхүү миний ам нээгдсэн, би дахин хэлгүй байгаагүй.

23 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа—

24 «Хүний хүү, Израилийн газар дахь тэдгээр балгаснуудад амьдрагчид нь “Абрахам нь ганцаараа атал энэ газрыг эзэмшиж байв. Тиймээс бид олон тул энэ газар бидэнд эзэмшил болгогдон өгөгдсөн юм” хэмээж байна.

25 Тиймийн тулд тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүд уруугаа нүдээ өргөн, цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?

26 Та нар өөрсдийн илдэнд найдаж, жигшүүрт хэргийг үйлдэн, та нарын хүн бүр хөршийнхөө эхнэрийг бузарладаг. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?»”.

27 Чи тэдэнд ийнхүү хэлэх ёстой. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр балгаснуудад буй хүмүүс нь илдэнд унаж, хээр талд буй хүмүүсийг Би араатнуудад тастчуулахаар өгч, цайз болон агуйд буй хүмүүс нь тахлаар үхэх болно.