Езекиел 34:16-22 АБ2004

16 «Би гээгдсэнийг хайж, тараагдсаныг буцааж, гэмтсэнийг боох бөгөөд өвчтэйг нь тэнхрүүлэх болно. Харин тарган болон тэнхлүүнийг нь Би устгах болно. Би тэднийг шүүлтээр тэжээнэ.

17 Миний хонин сүрэг ээ, та нарын тухайд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун. Би нэг хонь болон нөгөө хонины хоорондохыг, хуцнууд болон ухнануудын хоорондхыг шүүх болно.

18 Та нар сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах хийгээд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү?

19 Миний сүргийн хувьд гэвэл, та нарын хөлөөрөө талхалсныг тэд идэж, та нарын хөлөөрөө булингартуулсныг тэд уух ёстой” хэмээв».

20 Тиймийн тул, Эзэн БУРХАН тэдэнд ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь болон туранхай хонины хоорондохыг шүүх болно.

21 Та нар бөөрөөрөө болон мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас,

22 тиймийн тул Би Өөрийн сүргийг аварч, тэд олз болохгүй. Би нэг хонь нөгөө хонины хоорондохыг шүүх болно.