Езекиел 34:18-24 АБ2004

18 Та нар сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах хийгээд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү?

19 Миний сүргийн хувьд гэвэл, та нарын хөлөөрөө талхалсныг тэд идэж, та нарын хөлөөрөө булингартуулсныг тэд уух ёстой” хэмээв».

20 Тиймийн тул, Эзэн БУРХАН тэдэнд ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь болон туранхай хонины хоорондохыг шүүх болно.

21 Та нар бөөрөөрөө болон мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас,

22 тиймийн тул Би Өөрийн сүргийг аварч, тэд олз болохгүй. Би нэг хонь нөгөө хонины хоорондохыг шүүх болно.

23 Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэрээр тэднийг тэжээх болно. Тэр өөрөө тэднийг тэжээж, тэдний хоньчин болно.

24 ЭЗЭН Би тэдний Бурхан болж, Миний зарц Давид тэдний дунд ноён болно. ЭЗЭН Би айлдсан билээ.