Езекиел 34:4-10 АБ2004

4 Эмгэгтэй нэгнийг та нар эс тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг та нар үл боож, бутарсныг та нар эс буцааж, гээгдсэнийг эс хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов.

5 Хоньчин дутагдсан тул тэд бутарч, тал хээрийн араатан бүрийн идэш болж, тараагдав.

6 Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэв. Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар тараагдсан. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв»” гэж өгүүл хэмээв.

7 Тиймийн тул хоньчид та нар, ЭЗЭНий үгийг сонс.

8 «Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаж «Үнэхээр Миний хонин сүрэг олз болж, хоньчин дутагдсан тул Миний хонин сүрэг хээрийн бүх араатнуудын идэш болж, Миний хоньчид хонин сүргийг минь бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээн, Миний хонин сүргийг тэжээгээгүй учраас,

9 тиймийн тул хоньчид та нар ЭЗЭНий үгийг сонс.

10 “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би хоньчдын эсрэг байгаа бөгөөд Би тэднээс Өөрийнхөө хонинуудыг шаардаж, тэднээр хонинуудыг тэжээлгэхээ зогсооно. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээх бөгөөд харин Би Өөрийнхөө хонин сүргийг тэдний идэш болгохгүйн тулд тэдний амнаас аварна»”» гэв.