1 Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү, Сеир уулын эсрэг нүүрээ хандуулан, түүний эсрэг эш үзүүлэн,
3 түүнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Сеир уул аа, харагтун, Би чиний эсрэг байна.Би чиний эсрэг Өөрийн мутрыг сунгаж, чамайг эзгүйрүүлж, хоосруулна.
4 Би чиний хотуудыг балгас болгож, чи эзгүйрэх болно.Тэгээд чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
5 Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед нь илдний хүчинд тушаасан учраас,