Езекиел 35:3-9 АБ2004

3 түүнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Сеир уул аа, харагтун, Би чиний эсрэг байна.Би чиний эсрэг Өөрийн мутрыг сунгаж, чамайг эзгүйрүүлж, хоосруулна.

4 Би чиний хотуудыг балгас болгож, чи эзгүйрэх болно.Тэгээд чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

5 Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед нь илдний хүчинд тушаасан учраас,

6 тиймийн тул, Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Би чамайг цус урсгалтанд тушаах бөгөөд цус урсгалт чамайг мөрдөх болно. Чи цус урсгалтыг үзэн ядаагүй болохоор цус урсгалт чамайг мөшгөх болно.

7 Би Сеир уулыг эзгүйрүүлэн хоосруулж, түүгээр дайран өнгөрөгчийг ба буцагчдыг түүнээс таслах болно.

8 Би уулсыг нь тэдний үхдлээр дүүргэнэ. Илдэнд алагдагсад чиний толгод, чиний хөндийнүүдэд болон чиний бүх жалгуудад унах болно.

9 Би чамайг үүрдийн хоосрол болгож, хотууд чинь дахин оршин суугчидтай болохгүй. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.