Езекиел 35:7-13 АБ2004

7 Би Сеир уулыг эзгүйрүүлэн хоосруулж, түүгээр дайран өнгөрөгчийг ба буцагчдыг түүнээс таслах болно.

8 Би уулсыг нь тэдний үхдлээр дүүргэнэ. Илдэнд алагдагсад чиний толгод, чиний хөндийнүүдэд болон чиний бүх жалгуудад унах болно.

9 Би чамайг үүрдийн хоосрол болгож, хотууд чинь дахин оршин суугчидтай болохгүй. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

10 Хэдийгээр ЭЗЭН тэнд байсан боловч чи “Энэ хоёр үндэстэн, энэ хоёр нутаг нь минийх болж, бид тэднийг эзэмшинэ” хэмээн өгүүлсэн учраас,

11 тиймийн тул Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Тэднийг үзэн ядсанаас болж чиний үзүүлсэн уур хилэн, атаа жөтөөний чинь дагуу Би чамтай харьцах болно. Би чамайг шүүх цагт Би тэдний дунд Өөрийгөө мэдүүлэх болно.

12 Чи Израилийн уулсын эсрэг “Тэд хоосорч, бидний идэш болгон өгөгдсөн” хэмээн өгүүлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно.

13 Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ».