Езекиел 36:1-6 АБ2004

1 Хүний хүү чи Израилийн уулсад эш үзүүл. “Израилийн уулс аа. ЭЗЭНий үгийг сонсогтун.

2 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Дайсан чиний эсрэг ”Ха ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов” хэмээн өгүүлсэн.

3 Тиймээс чи эш үзүүлэн “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чи бусад үндэстнүүдийн өмч болж, ард түмнүүдийн яриа, хэл амны бай болохын тулд тэд сайн шалтгааны улмаас чамайг эзгүйрүүлж, бүхий л талаас чинь чамайг няцалсан юм»” гэж хэл».

4 Тиймийн тул Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс ба толгодод жалга ба хөндийнүүдэд хандан, хоосорсон балгас ба эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, доог тохуу болсон хаягдсан хотуудад хандан ийнхүү айлдаж байна.

5 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үнэхээр Өөрийн хардалтын гал дотор Би бусад үндэстнүүд болон бүх Едомын эсрэг айлдсан. Тэд Миний нутгийг олз болгон таслан авахын тулд зүрхнийхээ угаас баярлан, сэтгэлээрээ элэглэж, өөрсдөдөө өмч болгон авсан юм».

6 Тиймийн тул Израилийн газрын тухай эш үзүүлж, уулс ба толгод, жалга ба хөндийнүүдэд хандан өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун. Та нар үндэстнүүдийн басамжлалыг тэвчсэн учир Би Өөрийн хардалт болон хилэн дотроо айлдсан билээ”.