Езекиел 36:34-38 АБ2004

34 Зэлүүд газар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар хэмээн үзэгдэж байхын оронд хагалагдах болно.

35 Тэд ”Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд болон нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ.

36 Тэгээд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь ЭЗЭН Би нурсан газруудыг барьж засан, хоосорч үгүйрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. ЭЗЭН Би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно».

37 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно.

38 Тахилын төлөөх сүрэг адил, Иерусалимын тогтоогдсон наадмуудын үеэр тэнд байдаг хонин сүрэг адил нурсан хотууд хүний сүргүүдээр дүүргэгдэх болно. Тэгээд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.