1 ЭЗЭНий мутар миний дээр байсан. Тэр намайг ЭЗЭНий Сүнсээр авч яваад, хөндийн голд буулгав. Тэр нь ясаар дүүрэн байлаа.
2 Тэр намайг тэдний дундуур тойруулан явуулсан бөгөөд харагтун, тэр хөндийн гадарга дээр үлэмж их яс байсан ба тэдгээр нь хувхайрсан байв.
3 Тэр надад айлдаж,—Хүний хүү, эдгээр яснууд амьдарч чадах уу? хэмээсэнд би хариулан—Эзэн БУРХАН, Та мэднэ гэв.
4 Дахин Тэр надад—Эдгээр яснуудын дээр эш үзүүлж, тэдгээрт “Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун” гэж өгүүл.
5 Эзэн БУРХАН эдгээр яснуудад ийнхүү айлдаж байна. “Харагтун, та нар амилахын тулд Би та нар уруу амьсгалыг оруулна.
6 Та нар амилахын тулд Би та нарт шөрмөс хийж, мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарын дотор амьсгал оруулах болно. Та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” хэмээв.
7 Тийнхүү тушаагдсан ёсоор би эш үзүүлэв. Намайг эш үзүүлж байхад тэнд чимээ гарав. Харагтун, тачигналдсан чимээ гарав. Тэгэхэд яснууд бөөгнөрөн яс ястай нийлж холбогдов.