1 ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа—
2 Хүний хүү, Магогийн газрын Рош, Мешех болон Тубалын ноён болох Гог уруу нүүрээ хандуулан, түүний эсрэг эш үзүүл.
3 “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Рош, Мешех болон Тубалын ноён Гог оо, Би чиний эсрэг байна.
4 Би чамайг эргүүлж, чиний эрүүнд дэгээнүүд зоож, чамайг болон морьд, морин цэргүүд буюу чиний бүх цэргийг сүр жавхлантайгаар хувцасласан бүгдийг, бүгд илд барьсан халхавч бамбайтай агуу чуулганыг Би гарган авчирна.
5 Перс, Етиоп болон Пут тэдэнтэй хамт байж, тэд бүгд бамбай, дуулгатай ажээ.
6 Гомер өөрийн бүх цэргүүдтэй хамт, Бет-тогарма умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн хамаг цэргүүдтэй хамт байх бөгөөд олон ард түмэн чамтай хамт байх болно.