Езекиел 38:11-17 АБ2004

11 “Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хаалтгүй эсвэл дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.

12 Энэ нь олз авч, тонон дээрэмдэхийн тулд ба эдүгээ хүн суурьшсан эзгүй газруудын эсрэг болон үндэстнүүдээс цуглуулагдаж, мал сүрэг, эд хөрөнгийг эзэмшин ертөнцийн төвд амьдарч байгаа ард түмний эсрэг өөрийн гараа эргүүлэхийн тулд юм” гэж чи хэлэх болно.

13 Шеба, Дедан, Таршишийн худалдаачид болон түүний хамаг тосгодын хамт чамаас “Чи олз авахын тулд ирэв үү? Чи юм дээрэмдэж, мөнгө ба алтыг зөөж, мал ба эд хөрөнгийг булаан, их олзыг олохын тулд хамсаатнуудаа цуглуулав уу?” хэмээн асууна»”.

14 Тиймийн тул эш үзүүл, хүний хүү, Гогд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмэн болох Израиль аюулгүй амьдарч байгаа тэр өдөр чи үүнийг мэдэхгүй гэж үү?

15 Чи болон чамтай хамт олон ард түмэн, бүгд морь унагч, агуу чуулган хийгээд хүчирхэг цэргүүд умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн газраас гарч ирэх болно.

16 Чи газрыг бүрхэх үүл адил Миний ард түмэн Израилийн эсрэг дайрна. Гог оо, тэдний нүдний өмнө чамаар Би ариусгагдах үед үндэстнүүд Намайг мэдэхийн тулд эцсийн өдрүүдэд Би чамайг Өөрийнхөө газрын эсрэг авчирна».

17 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц нар болох Израилийн эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан бөгөөд эдгээр эш үзүүлэгчид нь тэр өдрүүдэд “Би чамайг тэдний эсрэг авчрах болно” хэмээн олон жилийн турш эш үзүүлж байсан тэр нэгэн нь чи юу?