Езекиел 38:18-23 АБ2004

18 Гог Израилийн газрын эсрэг ирэх үед, тэр өдөр Миний хилэн Миний уур дотор оволзох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

19 «Тэр өдөр Израилийн нутагт үлэмж газар хөдлөлт заавал болохыг Би Өөрийн зүтгэл хийгээд Өөрийн дүрэлзэж буй хилэн дотор тунхаглаж байна.

20 Далайн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд ч, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид, газрын гадарга дээрх бүх хүн Миний оршихуйд чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн, өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.

21 Би Өөрийн бүх уулан дээр түүний эсрэг илдийг дуудна» гэж Эзэн БУРХАН тунхаглан «Хүн бүрийн илд ах дүүгийнхээ эсрэг байх болно.

22 Би тахал болон цусаар түүнд шийтгэлийг өгнө. Би түүний дээр болон түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмэн дээр мөндөр, гал, хүхэртэй аадар бороог асгах болно.

23 Би Өөрийгөө өргөмжилж, Өөрийгөө ариусгаж, олон үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэв”.