Езекиел 38:6-12 АБ2004

6 Гомер өөрийн бүх цэргүүдтэй хамт, Бет-тогарма умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн хамаг цэргүүдтэй хамт байх бөгөөд олон ард түмэн чамтай хамт байх болно.

7 Бэлэн байгтун. Чи болон чамайг тойрон цугларсан бүх хамсаатан чинь өөрсдийгөө бэлтгэг, тэдний хамгаалагч бол.

8 Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Илднээс ангижирсан газар уруу та нар эцсийн жилүүдэд ирэх болно. Тэндхийн оршин суугчид нь үргэлж балгас байсан Израилийн уулс уруу олон үндэстнүүдээс цуглуулагдсан боловч түүний ард түмэн нь үндэстнүүдийн дундаас авчрагдсан ба тэд бүгд аюулгүй амьдарч байна.

9 Чи гарч шуурга мэт дайрна. Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил байх болно».

10 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр өдөр чиний оюун ухаанд бодлууд төрж, чи хорон муу төлөвлөгөө сэднэ.

11 “Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хаалтгүй эсвэл дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.

12 Энэ нь олз авч, тонон дээрэмдэхийн тулд ба эдүгээ хүн суурьшсан эзгүй газруудын эсрэг болон үндэстнүүдээс цуглуулагдаж, мал сүрэг, эд хөрөнгийг эзэмшин ертөнцийн төвд амьдарч байгаа ард түмний эсрэг өөрийн гараа эргүүлэхийн тулд юм” гэж чи хэлэх болно.