Езекиел 38:9-15 АБ2004

9 Чи гарч шуурга мэт дайрна. Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил байх болно».

10 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр өдөр чиний оюун ухаанд бодлууд төрж, чи хорон муу төлөвлөгөө сэднэ.

11 “Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хаалтгүй эсвэл дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.

12 Энэ нь олз авч, тонон дээрэмдэхийн тулд ба эдүгээ хүн суурьшсан эзгүй газруудын эсрэг болон үндэстнүүдээс цуглуулагдаж, мал сүрэг, эд хөрөнгийг эзэмшин ертөнцийн төвд амьдарч байгаа ард түмний эсрэг өөрийн гараа эргүүлэхийн тулд юм” гэж чи хэлэх болно.

13 Шеба, Дедан, Таршишийн худалдаачид болон түүний хамаг тосгодын хамт чамаас “Чи олз авахын тулд ирэв үү? Чи юм дээрэмдэж, мөнгө ба алтыг зөөж, мал ба эд хөрөнгийг булаан, их олзыг олохын тулд хамсаатнуудаа цуглуулав уу?” хэмээн асууна»”.

14 Тиймийн тул эш үзүүл, хүний хүү, Гогд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмэн болох Израиль аюулгүй амьдарч байгаа тэр өдөр чи үүнийг мэдэхгүй гэж үү?

15 Чи болон чамтай хамт олон ард түмэн, бүгд морь унагч, агуу чуулган хийгээд хүчирхэг цэргүүд умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн газраас гарч ирэх болно.