1 Хүний хүү чи Гогийн эсрэг эш үзүүлэн, өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Рош, Мешех болон Тубалын ноён Гог оо. Би чиний эсрэг байна.
2 Би чамайг эргүүлж, чамайг тууж, умардын хамгийн алслагдсан хэсгээс чамайг авч, Израилийн уулсын эсрэг авчрах болно.
3 Би чиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, чиний баруун гараас сумнуудыг чинь авч чулуудна.
4 Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт буй ард түмнүүд нь Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувууд болон хээрийн араатанд идэш болгон өгөх болно.