Езекиел 39:12-18 АБ2004

12 Газар нутгийг цэвэрлэхийн тулд долоон сарын туршид Израилийн гэр нь тэднийг булшилсаар байх болно.

13 Тэр нутгийн хамаг ардууд ч хүртэл тэднийг булшлах болно. Би Өөрийгөө алдаршуулах өдөрт энэ нь тэдний нэр алдрын төлөө байх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

14 «Тэр нутгаар байнга дайран явах хүмүүсийг тэд тусгаарлаж, өнгөрөн явсан хүмүүсийг булшилж, бүр газрын гадарга дээр үлдсэнийг ч булж, түүнийг цэвэрлэх болно. Долоон сарын төгсгөлд тэд хайгуул хийнэ.

15 Нутгаар дайран өнгөрөгчтэй адил өнгөрөн явж, хүний ясыг үзсэн хэн нэгэн нь булшлагчид түүнийг Хамон-гогийн хөндийд булах хүртэл нь тэр түүний дэргэд тэмдэг босгох болно.

16 Хотын нэр нь ч хүртэл Хамона гэгдэх болно. Ийнхүү тэд нутгийг цэвэрлэх болно» хэмээжээ”.

17 Хүний хүү, чиний хувьд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Аливаа төрлийн шувууд болон хээрийн аливаа араатанд хэлэгтүн. «Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх агуу тахил болгон Би та нарын төлөө өргөх гэж байгаа Миний тахил уруу тал бүрээс цуглар.

18 Та нар хүчит эрсийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуцнууд, хурганууд, ухнууд ба бухнууд мэт бөгөөд тэд бүгд Башаны таргалуулсан мал мэт юм.