Езекиел 39:16-22 АБ2004

16 Хотын нэр нь ч хүртэл Хамона гэгдэх болно. Ийнхүү тэд нутгийг цэвэрлэх болно» хэмээжээ”.

17 Хүний хүү, чиний хувьд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Аливаа төрлийн шувууд болон хээрийн аливаа араатанд хэлэгтүн. «Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх агуу тахил болгон Би та нарын төлөө өргөх гэж байгаа Миний тахил уруу тал бүрээс цуглар.

18 Та нар хүчит эрсийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуцнууд, хурганууд, ухнууд ба бухнууд мэт бөгөөд тэд бүгд Башаны таргалуулсан мал мэт юм.

19 Тийнхүү Би та нарын төлөө өргөсөн тахилаас минь та нар цадталаа өөх идэж, согттолоо цус уух болно.

20 Та нар Миний ширээнд морьд ба тэрэгчид, хүчит эрс ба бүх дайчдаар цадах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

21 «Би үндэстнүүдийн дунд Өөрийн цог жавхланг илэрхийлнэ. Бүх үндэстэн Миний хэрэгжүүлсэн шүүлтийг болон тэдний дээр тавьсан Миний мутрыг харах болно.

22 Тэр өдрөөс хойш Израилийн гэр нь Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.