Езекиел 39:22-28 АБ2004

22 Тэр өдрөөс хойш Израилийн гэр нь Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

23 Израилийн гэр нь Миний эсрэг тэрсэлсэн учраас өөрсдийн хууль бусын төлөө цөлөгдсөн бөгөөд Би тэднээс Өөрийнхөө нүүрийг нуусан гэдгийг үндэстнүүд мэдэх болно. Тиймээс Би тэднийг дайснуудынх нь гарт өгсөн ба тэд бүгд илдэнд унасан юм.

24 Тэдний бузар болон тэдний гэм буруугийн дагуу Би тэдэнтэй харьцаж, Өөрийн нүүрээ тэднээс нуусан билээ»”» гэв.

25 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би Өөрийн ариун нэрийн төлөө хартай байх болно.

26 Тэд төрөлх нутагтаа амар тайван амьдарч, тэднийг айлгах хүнгүй болох үед Миний эсрэг тэрсэлсэн хамаг тэрслүү үйлсээ, гутамшгаа тэд мартах болно.

27 Би тэднийг ард түмнүүдийн дундаас буцааж, дайснуудынх нь газраас тэднийг цуглуулах үед Би олон үндэстнүүдийн нүдний өмнө тэднээр дамжуулан ариусгагдах болно.

28 Тэгэхэд тэд Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь Би тэднийг үндэстнүүдийн дунд цөллөгт явуулсан бөгөөд дараа нь тэднийг төрөлх нутагт нь дахин цуглуулсан. Би тэднээс нэгийг нь ч тэнд цаашид үлдээхгүй.