Езекиел 39:5-11 АБ2004

5 Чи задгай талд унана. Учир нь Би үүнийг айлдсан байна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

6 «Би Магог дээр болон арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

7 Би Өөрийн ариун нэрийг Миний ард түмэн болох Израилийн дунд мэдүүлэх болно. Миний ариун нэр дахин бузарлагдахыг Би зөвшөөрөхгүй. Үндэстнүүд Намайг Израилийн Ариун Нэгэн болох ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

8 Харагтун, тэр нь ирж байгаа бөгөөд биелэгдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэр бол Миний айлдсан тэр өдөр мөн билээ.

9 Дараа нь Израилийн хотуудын оршин суугчид нь гадагш гарч, зэвсгүүдээр гал асааж, бамбай ба халхавч, нум ба сум, бороохой ба жадыг шатааж, долоон жилийн турш тэдгээрээр гал асаах болно.

10 Тэд хээрээс мод авалгүй, ойгоос түлээ цуглуулахгүй. Учир нь тэд зэвсгээр гал шатаах болно. Тэдний дээрэмдсэн юмсыг тэд дээрэмдэж, тэднийг тоносон хүмүүсийн олзыг тэд булаах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

11 «Тэр өдөр Би Израилийн дотор Гогд оршуулах газрыг өгөх болно. Тэр бол далайн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-гогийн хөндий хэмээн нэрлэх болно.