Езекиел 4:4-10 АБ2004

4 Чиний хувьд гэвэл, зүүн талаараа хэвтэж, Израилийн гэрийн гэм бурууг тэр тал дээр тавь. Чиний хажуулдан хэвтэх хоногийн тоогоор чи тэдний гэм бурууг үүрэх болно.

5 Учир нь тэдний гэм буруугийн жилүүдэд дүйцүүлэн гурван зуун ерэн хоногийг буюу хоногуудын тоог Би чамд товлосон. Ийнхүү чи Израилийн гэрийн гэм бурууг үүрэх ёстой.

6 Чи үүнийг дуусгасан үедээ хоёр дахь удаагаа, баруун талаараа хэвтэж, Иудагийн гэрийн гэм бурууг үүрэх ёстой. Би нэг жилийг нэг хоног болгон, чамд дөчин хоногийг товлосон.

7 Тэгээд чи Иерусалимын бүслэлт уруу нүүрээ хандуулж, нүцгэн гараа сунган, түүний эсрэг эш үзүүл.

8 Одоо харагтун. Би чамайг олсоор хүлэх болно. Ингэснээр чи бүслэлтийн хоногуудыг дуусгах хүртэл нэг талаас нөгөө уруугаа эргэж чадахгүй болно.

9 Гэвч чиний хувьд гэвэл, улаан буудай, арвай, вандуй, зарам, хар будаа ба шар будааг авч, тэдгээрийг нэгэн саванд хийж, түүгээр өөртөө талх хий. Чи түүнийг хажуулдан хэвтэх хоногуудын тоогоор, гурван зуун ер хоногийн турш идэх ёстой.

10 Чиний идэх хүнс нь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг цагаас цагт идэх ёстой.