Езекиел 4:7-13 АБ2004

7 Тэгээд чи Иерусалимын бүслэлт уруу нүүрээ хандуулж, нүцгэн гараа сунган, түүний эсрэг эш үзүүл.

8 Одоо харагтун. Би чамайг олсоор хүлэх болно. Ингэснээр чи бүслэлтийн хоногуудыг дуусгах хүртэл нэг талаас нөгөө уруугаа эргэж чадахгүй болно.

9 Гэвч чиний хувьд гэвэл, улаан буудай, арвай, вандуй, зарам, хар будаа ба шар будааг авч, тэдгээрийг нэгэн саванд хийж, түүгээр өөртөө талх хий. Чи түүнийг хажуулдан хэвтэх хоногуудын тоогоор, гурван зуун ер хоногийн турш идэх ёстой.

10 Чиний идэх хүнс нь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг цагаас цагт идэх ёстой.

11 Чиний уух ус нь хэмжээгээрээ хинийн зургааны нэг байж, чи түүнийг цагаас цагт уух ёстой.

12 Чи үүнийг арвайн талх мэт болгож, тэдний нүдний өмнө хүний баасаар шарж ид гэв.

13 Тэгээд ЭЗЭН—Ийнхүү Би тэднийг цөлөх үндэстнүүдийн дунд Израилийн хөвгүүд өөрсдийн бузар талхыг идэх болно гэж айлдав.