1 Тэгээд тэр намайг гол танхимд авчран, хажуугийн баганануудыг хэмжив. Хажуугийн баганын өргөн нь хоёр талд зургаан тохой байв.
2 Орох үүдний өргөн нь арван тохой байсан ба орох үүдний хажуу талууд нь хоёр талдаа тус бүр таван тохой байв. Тэр гол танхимын уртыг хэмжихэд дөчин тохой, өргөн нь хорин тохой байлаа.
3 Тэр дотогш орж үүдний хажуугийн багана бүрийг хэмжихэд хоёр тохой байсан бөгөөд үүд нь зургаан тохой өндөр байв. Үүдний өргөн нь долоон тохой байв.
4 Тэр гол танхимын өмнө түүний уртыг хэмжихэд хорин тохой, өргөн нь хорин тохой байв. Тэр надад—Энэ бол хамгийн ариун газар мөн хэмээн өгүүлэв.