Езекиел 41:14-20 АБ2004

14 Сүмийн урд талын өргөн болон тусгаарлагдсан талбай нь зүүн талын дагуу нийтдээ зуун тохой байв.

15 Тэрээр ар талд нь орших тусгаарлагдсан талбайн нүүрэн талын дагуу барилгын уртыг хоёр талд нь буй ханануудын хамт хэмжихэд зуун тохой байв. Тэрээр дотоод гол танхим болон хашааны үүдний танхимуудыг бас хэмжив.

16 Босгоны харалдаах гурван давхрынхаа эргэн тойрон дахь босгууд, сараалжин цонхнууд, хананууд нь газраас цонх хүртэл бүх талаараа модоор бүрэгдсэн байв. (харин цонхнууд нь бүтээгдсэн байв.)

17 Орох үүдний дээгүүр, дотоод өргөө хүртэл, мөн гадаад өргөөнд ч, эргэн тойронд бүхэл ханыг хэмжээнүүдийнх нь дагуу модоор бүрсэн байв.

18 Түүнд херубууд болон далдуу моддыг сийлсэн байв. Далдуу мод нь хоёр херубын завсар байсан ба херуб бүр нь хоёр нүүртэй байв.

19 Нэг талаас далдуу мод уруу хүний нүүр чиглэж, нөгөө талаас далдуу мод уруу залуу арслангийн нүүр чиглэж байв. Тэдгээр нь сүмийн эргэн тойронд бүхэлдээ сийлээстэй байв.

20 Газраас үүдний дээд хүртэл, мөн гол танхимын хананд херубууд болон далдуу моддыг сийлсэн байв.