Езекиел 41:4-10 АБ2004

4 Тэр гол танхимын өмнө түүний уртыг хэмжихэд хорин тохой, өргөн нь хорин тохой байв. Тэр надад—Энэ бол хамгийн ариун газар мөн хэмээн өгүүлэв.

5 Дараа нь тэр сүмийн ханыг хэмжихэд зургаан тохой болов. Өргөөний эргэн тойронд буй хажуугийн өрөөнүүдийн өргөн нь дөрвөн тохой байв.

6 Хажуугийн өрөөнүүд нь нэг нь нөгөөгийнхөө дээр гурван давхар байсан ба давхар бүрд гучин өрөө байв. Хажуугийн өрөөнүүд нь сүмийн хананд бэхлэгдэлгүй, харин бэхлэгдсэн байхын тулд тэдгээр нь дотор талд эргэн тойронд нь байрласан хана хүртэл тэлсэн байв.

7 Сүмийг хүрээлсэн хажуугийн өрөөнүүд нь давхар өгсөх тутамд илүү өргөн болж байв. Сүмийг хүрээлж байсан байгууламж нь сүмийн бүх талд давхар давхраар өгсөж байсан учраас дээшлэх тусам сүмийн өргөн нь ихэссэн байв. Тийнхүү доод давхраас дээд давхарт гарахад хоёр дахь давхраар дамжиж байв.

8 Өргөө нь эргэн тойрондоо өндөр тавцантайг би бас харлаа. Хажуугийн өрөөнүүдийн сууриуд нь өндрөөрөө бүтэн зургаан тохой саваагаар хэмжигдэв.

9 Хажуугийн өрөөнүүдийн гаднах хананы зузаан нь таван тохой байв. Харин сүмд хамаарах хажуугийн өрөөнүүд

10 болон гаднах танхимуудын хоорондох хоосон зай нь сүмийн эргэн тойронд тал бүрд хорин тохой өргөн байв.