Езекиел 42:1-6 АБ2004

1 Тэгээд тэр хойд зүг уруу чиглэн намайг гаднах хашаанд авчирлаа. Тэрээр тусгаарлагдсан талбай болон барилгын харалдаа орших хойд зүг уруу чиглэсэн танхим уруу намайг дагуулж ирэв.

2 Зуун тохой болох түүний уртынх нь дагуу явахад хойд хаалга байсан. Өргөн нь тавин тохой байв.

3 Дотоод хашаанд хамаарах хорин тохойны эсрэг талд болон гаднах хашаанд хамаарах засмал замын эсрэг талд гурван давхар дахь хонгилтой харалдаа хонгил байв.

4 Танхимуудын өмнө арван тохой өргөнтэй, зуун тохой урттай дотоод зам байв. Тэдгээрийн орох үүднүүд нь хойд талд байв.

5 Байшин дахь доод ба дунд давхрын танхимуудаас илүү их зайг хонгилууд эзэлсэн тул дээд давхрын танхимууд илүү бага байв.

6 Эдгээр нь гурван давхраар орших бөгөөд хашааны баганатай адил ганц ч багана байсангүй. Тийм учраас дээд давхрын танхимууд нь доод ба дунд давхрынхаас арай бага байв.