Езекиел 42:5-11 АБ2004

5 Байшин дахь доод ба дунд давхрын танхимуудаас илүү их зайг хонгилууд эзэлсэн тул дээд давхрын танхимууд илүү бага байв.

6 Эдгээр нь гурван давхраар орших бөгөөд хашааны баганатай адил ганц ч багана байсангүй. Тийм учраас дээд давхрын танхимууд нь доод ба дунд давхрынхаас арай бага байв.

7 Танхим уруу харсан гаднах хашааны зүгт чиглэсэн гаднах хэрмийн хувьд гэвэл, түүний урт нь тавин тохой байв.

8 Учир нь гаднах хашаанд байсан танхимуудын урт нь тавин тохой байв. Харагтун, сүм уруу харсан танхимуудын урт нь зуун тохой байв.

9 Эдгээр танхимуудын доод талд нь гаднах хашаанаас тэдэн уруу орох үүд шиг тийм үүд зүүн талд нь байв.

10 Тусгаарлагдсан талбай болон байшин уруу харсан, зүүн зүг уруу чиглэсэн хашааны хэрмийн өргөн дотор нь танхимууд байв.

11 Тэдгээрийн өмнөх зам нь хойд талын танхимуудын байдалтай адил урт бөгөөд тэдгээрийн өргөний дагуу ба тэдгээрийн бүх гарцууд нь байгууламж болон орох хаалгуудын дагуу байв.