Езекиел 43:10-16 АБ2004

10 Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэр өөрсдийн гэм буруунуудын төлөө ичихийн тулд тэдэнд сүмийг дүрслэгтүн. Тэдэнд загварыг хэмжүүл.

11 Хэрэв тэд өөрсдийн хийсэн бүхнээс ичих аваас тэдэнд өргөөний загвар, түүний бүтэц, түүний орох гарах хаалга, түүний хамаг загвар, түүний хамаг тогтоол ба хамаг хуулийг мэдүүл. Тэдний нүдний өмнө үүнийг бич. Ингэснээр тэд үүний бүхэл загвар болон үүний хамаг тогтоолыг сахиж, тэдгээрийг үйлдэх юм.

12 Өргөөний хууль нь энэ буюу. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь хамгийн ариун байх ёстой. Харагтун, өргөөний хууль нь энэ буюу.

13 Тахилын ширээний, тохойгоор хэмжих хэмжээсүүд нь энэ буюу. (Нэг тохой дээр нэг алганы энг нэмсэн нь тохой билээ.) Суурь нь нэг тохой, өргөн нь нэг тохой ба түүний тойргийн зах нь нэг сөөм байх болой. Энэ нь тахилын ширээний суурийн өндөр нь байх болой.

14 Газар дээрх сууриас доод булан хүртэл хоёр тохой ба өргөн нь нэг тохой байх болой. Бага булангаас их булан хүртэл дөрвөн тохой ба өргөн нь нэг тохой байх болой.

15 Тахилын ширээний зуух нь дөрвөн тохой бөгөөд тахилын ширээний зуухнаас дээш дөрвөн эвэр гарсан байв.

16 Тахилын ширээний зуух нь арван хоёр тохой урт, арван хоёр тохой өргөн бөгөөд тал бүрээрээ шоо дөрвөлжин байх болой.