Езекиел 43:11-17 АБ2004

11 Хэрэв тэд өөрсдийн хийсэн бүхнээс ичих аваас тэдэнд өргөөний загвар, түүний бүтэц, түүний орох гарах хаалга, түүний хамаг загвар, түүний хамаг тогтоол ба хамаг хуулийг мэдүүл. Тэдний нүдний өмнө үүнийг бич. Ингэснээр тэд үүний бүхэл загвар болон үүний хамаг тогтоолыг сахиж, тэдгээрийг үйлдэх юм.

12 Өргөөний хууль нь энэ буюу. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь хамгийн ариун байх ёстой. Харагтун, өргөөний хууль нь энэ буюу.

13 Тахилын ширээний, тохойгоор хэмжих хэмжээсүүд нь энэ буюу. (Нэг тохой дээр нэг алганы энг нэмсэн нь тохой билээ.) Суурь нь нэг тохой, өргөн нь нэг тохой ба түүний тойргийн зах нь нэг сөөм байх болой. Энэ нь тахилын ширээний суурийн өндөр нь байх болой.

14 Газар дээрх сууриас доод булан хүртэл хоёр тохой ба өргөн нь нэг тохой байх болой. Бага булангаас их булан хүртэл дөрвөн тохой ба өргөн нь нэг тохой байх болой.

15 Тахилын ширээний зуух нь дөрвөн тохой бөгөөд тахилын ширээний зуухнаас дээш дөрвөн эвэр гарсан байв.

16 Тахилын ширээний зуух нь арван хоёр тохой урт, арван хоёр тохой өргөн бөгөөд тал бүрээрээ шоо дөрвөлжин байх болой.

17 Булан нь дөрвөн талдаа арван дөрвөн тохой урт, арван дөрвөн тохой өргөн бөгөөд түүний тойрох зах нь хагас тохой, түүний суурь нь эргэн тойрондоо нэг тохой ба гишгүүрүүд нь зүүн зүг уруу харсан байх болно гэв.