Езекиел 43:19-25 АБ2004

19 Надад үйлчлэхийн тулд Надад ойртох Задокийн үр удмаас гаралтай левичүүдийн тахилч нарт нүглийн төлөөх тахил болгож залуу бухыг чи өгөх ёстой” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

20 “Чи түүний цуснаас хэсгийг авч, түүнийг тахилын ширээний дөрвөн эвэр болон булангийн дөрвөн өнцөг, тойргийн захад түрхэгтүн. Ийнхүү чи тахилын ширээг цэвэршүүлж түүний төлөө эвлэрүүллийг үйлдэх ёстой.

21 Нүглийн төлөөх тахилын бухыг чи бас авах ёстой. Тэр нь ариун газрын гадна, өргөөний тогтоосон газарт шатаагдах ёстой.

22 Хоёр дахь өдөрт өө сэвгүй ухныг нүглийн төлөөх тахил болгон өргөгтүн. Тэд бухаар тахилын ширээг цэвэршүүлсний адил цэвэршүүлэх ёстой.

23 Түүнийг цэвэршүүлж дуусаад өө сэвгүй залуу бухыг, бог малаас өө сэвгүй хуцыг чи өргөх ёстой.

24 Тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирч, тахилч нар эдгээрийн дээр давс цацаж, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөх ёстой.

25 Долоо хоногийн турш нүглийн төлөөх тахилд зориулан өдөр бүр ямаа бэлтгэ. Бас өө сэвгүй бух болон бог малаас хуц бэлтгэгдэх ёстой.