Езекиел 43:8-14 АБ2004

8 Мөн Би болон тэдний хооронд хана төдий байхаар өөрсдийн босгыг Миний босгоны дэргэд, өөрсдийн хаалганы хүрээг Миний хаалганы хүрээний дэргэд босгосноороо бузарлахгүй. Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсээр Миний ариун нэрийг бузарласан. Ийнхүү Би Өөрийн хилэн дотор тэднийг шатаав.

9 Одоо тэд өөрсдийн садар самуун явдал болон хаадынхаа хүүрүүдийг Надаас маш хол зайлуулаг. Би тэдний дунд мөнхөд орших болно.

10 Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэр өөрсдийн гэм буруунуудын төлөө ичихийн тулд тэдэнд сүмийг дүрслэгтүн. Тэдэнд загварыг хэмжүүл.

11 Хэрэв тэд өөрсдийн хийсэн бүхнээс ичих аваас тэдэнд өргөөний загвар, түүний бүтэц, түүний орох гарах хаалга, түүний хамаг загвар, түүний хамаг тогтоол ба хамаг хуулийг мэдүүл. Тэдний нүдний өмнө үүнийг бич. Ингэснээр тэд үүний бүхэл загвар болон үүний хамаг тогтоолыг сахиж, тэдгээрийг үйлдэх юм.

12 Өргөөний хууль нь энэ буюу. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь хамгийн ариун байх ёстой. Харагтун, өргөөний хууль нь энэ буюу.

13 Тахилын ширээний, тохойгоор хэмжих хэмжээсүүд нь энэ буюу. (Нэг тохой дээр нэг алганы энг нэмсэн нь тохой билээ.) Суурь нь нэг тохой, өргөн нь нэг тохой ба түүний тойргийн зах нь нэг сөөм байх болой. Энэ нь тахилын ширээний суурийн өндөр нь байх болой.

14 Газар дээрх сууриас доод булан хүртэл хоёр тохой ба өргөн нь нэг тохой байх болой. Бага булангаас их булан хүртэл дөрвөн тохой ба өргөн нь нэг тохой байх болой.