Езекиел 44:1-5 АБ2004

1 Дараа нь Тэр намайг зүүн зүг уруу харсан ариун газрын гадна талын дааман хаалгаар буцаан авчирсан бөгөөд хаалга нь хаагдсан байв.

2 ЭЗЭН надад айлдахдаа—Энэ дааман хаалга хаалттай байх ёстой. Энэ нь нээгдэж болохгүй, хэн ч үүгээр орох ёсгүй. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН үүгээр орсон юм. Тийм учраас энэ нь хаалттай байх ёстой.

3 Ноёны хувьд гэвэл, тэр ЭЗЭНий өмнө талх идэхийн тулд ноён шиг тэнд суух болой. Тэр нь дааман хаалганы үүдний танхимаар орон, бас түүгээр гарч явах ёстой гэв.

4 Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, харагтун, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ хөсөр унав.

5 ЭЗЭН надад айлдахдаа—Хүний хүү, ЭЗЭНий өргөөний хамаг тогтоолын тухай болон түүний бүх хуулийн талаар Миний чамд айлдах бүгдийг зүрхэндээ тогтоон, нүдээрээ үзэж, чихээрээ сонс. Өргөөний үүдийг ариун газрын бүх орох үүднүүдтэй хамт зүрхэндээ тогтоо.