Езекиел 44:13-19 АБ2004

13 «Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд Надад ойртох ёсгүй, Миний ариун юмсын алинд ч, хамгийн ариун юмсад ч ойртож болохгүй. Харин тэд өөрсдийн ичгүүр болон өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсийг үүрэх ёстой.

14 Гэсэн ч өргөөний үүрэг болох түүний бүх үйлчлэл ба тэнд хийгдэх ёстой бүхнийг хийлгэхээр Би тэднийг томилох болно.

15 Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явсан үед, Миний ариун газрын үүргийг сахисан, Задокийн хөвгүүд болох Левийн тахилч нар нь Надад үйлчлэхээр Надад ойртох болно. Тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

16 «Тэд Миний ариун газарт орох ёстой. Тэд Надад үйлчилж, Миний үүргийг биелүүлэхийн тулд Миний ширээнд ойртох ёстой.

17 Тэд дотоод хашааны дааман хаалгаар орохдоо маалинган хувцас өмсөх ёстой. Дотоод хашааны дааман хаалганууд болон өргөөн дотор тэд үйлчилж байхдаа тэд ноосон хувцастай байх ёсгүй.

18 Тэдний толгойд маалинган малгай, ууцанд нь маалинган дотуур хувцас байх ёстой. Хөлөргөх аливаа юмыг тэд биедээ өмсөж болохгүй.

19 Тэд гаднах хашаа уруу гарах үед, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, тэдгээрийг ариун танхимуудад тавих ёстой. Дараа нь өөрсдийн хувцсаар ард түмэнд ариун байдлыг дамжуулахгүйн тулд тэд өөр хувцас өмсөх ёстой.