Езекиел 44:22-28 АБ2004

22 Тэд бэлэвсэн, эсвэл салсан эмэгтэйтэй гэрлэх ёсгүй. Харин Израилийн гэрийн үр удмаас онгон охидыг, эсвэл тахилчийн бэлэвсэн эмэгтэйг авах ёстой.

23 Түүнээс гадна, тэд Миний ард түмэнд ариун болон эгэл жирийн хоорондох ялгааг зааж, бузар болон цэврийг хооронд нь ялгах чадвартай болгох ёстой.

24 Маргаанд тэд шүүхийн тулд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний тогтоолын дагуу шүүх ёстой. Тэд бас Миний хамаг товлосон баярууд дээр Миний хууль болон Миний тогтоолуудыг сахиж, Миний амралтын өдрийг ариусгах ёстой.

25 Тэд үхсэн хүнд ойртож биеэ бузарлах ёсгүй. Харин эцэг, эх, хүү, охин, ах дүү, эсвэл нөхөрт гараагүй эгч, дүүгийнхээ төлөө тэд өөрсдийгөө бузарлаж болно.

26 Тэр цэвэршүүлэгдсэний дараа түүнд зориулан долоо хоногийг тоолох ёстой.

27 Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хашаанд ариун газарт орох өдрөө өөрийн нүглийн төлөөх тахилыг өргөх ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

28 «Тэдний өвтэй хамаатай нь энэ билээ. Би тэдний өв юм. Та нар тэдэнд Израильд ямар ч эзэмшлийг өгөх ёсгүй. Би тэдний эзэмшил юм.