Езекиел 48:11-17 АБ2004

11 Израилийн хөвгүүдийг төөрөх үед левичүүд төөрсөн шиг төөрч яваагүй, Миний үүргийг сахисан Задокийн хөвгүүдийн ариусгагдсан тахилч нарт энэ нь зориулагдана.

12 Энэ бол газрын ногдлоос тэдэнд зориулагдсан ногдол буюу хамгийн ариун газар болох бөгөөд левичүүдийн хилийн дагуу байх ёстой.

13 Тахилч нарын хилийн хажуугаар левичүүдэд хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн газар байх болой. Бүх урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянга байх ёстой.

14 Түүнээс гадна, тэд үүнийхээ алийг нь ч худалдаж, эсвэл сольж болохгүй. Эсвэл газрын энэ шилмэл хувийг бусдад дамжуулж болохгүй. Учир нь энэ бол ЭЗЭНд ариун юм.

15 Үлдсэн таван мянган тохой өргөн, хорин таван мянган тохой урт газар бол хотын нийтийн хэрэглээнд, сууц болон задгай бэлчээр газруудад зориулагдах болой. Хот нь түүний төвд байх ёстой.

16 Түүний хэмжээ нь эдгээр байх болой. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой, өмнөд талд дөрвөн мянга таван зуун тохой, зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой, баруун талд дөрвөн мянга таван зуун тохой байна.

17 Хотод задгай бэлчээр газрууд байх болой. Хойно нь хоёр зуун тавин тохой, өмнө талд хоёр зуун тавин тохой, зүүн талд хоёр зуун тавин тохой, баруун талд хоёр зуун тавин тохой байна.