Езекиел 48:14-20 АБ2004

14 Түүнээс гадна, тэд үүнийхээ алийг нь ч худалдаж, эсвэл сольж болохгүй. Эсвэл газрын энэ шилмэл хувийг бусдад дамжуулж болохгүй. Учир нь энэ бол ЭЗЭНд ариун юм.

15 Үлдсэн таван мянган тохой өргөн, хорин таван мянган тохой урт газар бол хотын нийтийн хэрэглээнд, сууц болон задгай бэлчээр газруудад зориулагдах болой. Хот нь түүний төвд байх ёстой.

16 Түүний хэмжээ нь эдгээр байх болой. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой, өмнөд талд дөрвөн мянга таван зуун тохой, зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой, баруун талд дөрвөн мянга таван зуун тохой байна.

17 Хотод задгай бэлчээр газрууд байх болой. Хойно нь хоёр зуун тавин тохой, өмнө талд хоёр зуун тавин тохой, зүүн талд хоёр зуун тавин тохой, баруун талд хоёр зуун тавин тохой байна.

18 Ариун ногдлын хажуугаар уртаараа үлдсэн газар нь зүүн тал уруу арван мянган тохой, баруун тийш арван мянган тохой байх болой. Тэр нь ариун ноогдлын хажуугаар байх ёстой. Түүний ургац нь хотын хөдөлмөрчдийн хүнс болох болой.

19 Израилийн бүх овгоос гарсан хотын хөдөлмөрчид үүнийг хагалах ёстой.

20 Ариун ногдол нь бүхэлдээ хорин таван мянгыг харьцах нь хорин таван мянган тохой байх болой. Та нар ариун ногдол болох дөрвөлжин талбайг хотын эзэмшилтэй хамт тусгаарлах ёстой.