Езекиел 48:17-23 АБ2004

17 Хотод задгай бэлчээр газрууд байх болой. Хойно нь хоёр зуун тавин тохой, өмнө талд хоёр зуун тавин тохой, зүүн талд хоёр зуун тавин тохой, баруун талд хоёр зуун тавин тохой байна.

18 Ариун ногдлын хажуугаар уртаараа үлдсэн газар нь зүүн тал уруу арван мянган тохой, баруун тийш арван мянган тохой байх болой. Тэр нь ариун ноогдлын хажуугаар байх ёстой. Түүний ургац нь хотын хөдөлмөрчдийн хүнс болох болой.

19 Израилийн бүх овгоос гарсан хотын хөдөлмөрчид үүнийг хагалах ёстой.

20 Ариун ногдол нь бүхэлдээ хорин таван мянгыг харьцах нь хорин таван мянган тохой байх болой. Та нар ариун ногдол болох дөрвөлжин талбайг хотын эзэмшилтэй хамт тусгаарлах ёстой.

21 Ариун ногдол болон хотын эзэмшлийн нэг тал ба нөгөө талд үлдэх газар нь ноёных болой. Ногдлын хорин таван мянган тохойн урд талд зүүн хил хүртэл болон баруун тийш хорин таван мянган тохойн урд талд баруун хил хүртэл, хувиудын хажуугаарх нь ноёных байх болой. Ариун ногдол ба өргөөний ариун газар нь түүний голд байх ёстой.

22 Ноёнд харьяалагдах газрын голд буй левичүүдийн эзэмшил болон хотын эзэмшлээс бусад нь, Иудагийн хил ба Бениамины хилийн хоорондох бүх юмс бол ноёных байх ёстой.

23 Үлдсэн овгуудын хувьд гэвэл, зүүн талаас баруун тал хүртэл Бениаминых бөгөөд нэг хувь юм.