2 Даны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл, Ашерынх бөгөөд нэг хувь юм.
3 Ашерын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Нафталийнх бөгөөд нэг хувь юм.
4 Нафталийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Манассегийнх бөгөөд нэг хувь юм.
5 Манассегийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Ефраимынх бөгөөд нэг хувь юм.
6 Ефраимын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Реубенийх бөгөөд нэг хувь юм.
7 Реубений хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иудагийнх бөгөөд нэг хувь юм.
8 Иудагийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл та нарын тусгаарлах ногдол газар болох хорин таван мянган тохой өргөн, урт нь зүүн талаас баруун тал хүртэл нэг хувь газрынхтай адил билээ. Ариун газар нь түүний төвд байх ёстой.